ҮЛ ОСОЛДОХЫН ХЯЗГААРТ...



Нэгэн утгаараа үл үзэгдэхийн гэж хэлж болох интернет ертөнц дүүрэн эрэлд хөлсөнө. Мэдээ, мэдээлэл, мэдлэг, мэдрэмж хайсан хичнээн ч сая хүн хөлхөнөм гэнэ. Тоо томшгүй энэ хөлхөөн дунд би ч бас өөрийн эрэлийг уйгагүй хийнэм, хайнам. Ухнам, төнхнөм. Энэ маань чухам юув гэвэл хэлэхэд бас ч түвэгтэй аж. 
Амьдрал баян болохоор юу эсийг сонирхохов, хүн л болсон хойно... зам зуурын бүхнийг сонирхоно. Мэдээнүүд, мэдээлэлүүд, мэдлэгүүд... багтаж ядна. Хэнээрхэл шохоорхол, хэрүүл хараал, саваагүйтэл самуурал ер хүнээс гарч болох ааш араншингууд ёоз дүйзээрээ өрөөстэй байх. Бас адил араншинт хүн учир юу нь дутахав. Бүгдийг сонирхсоор юуг хайж, юу эрэлхийлж суугаагаа үл мэдэн "дэмий тэнэх" нь олонт. Гэвч энэ уйгагүй эрэл тэнүүчлэл, доншуучлалын үр дүн санамсаргүй илэрч юу эрсэнээ сая нэг ухаарав. Олсоныгоо үзэн хирдээнгүй баярлав. 
Гэтэл баясал төрсний учрыг, зарим үед жин хөнгөрөх шиг болсноо хажуу хавирганыхандаа илэрхийлэх гэтэл үг дутах санагдаад... Мэдрэгдээд тэмтрэгдээд, дотор сэтгэлд сэхээрэл шивнээд, өдөр тутмын амар мартахын манан дундаас тодрон санагдаад байдаг тийм л мэдрэмжийг эрээд байж би.
... 
Шар цэцэгээ шар цэцэгээ 
Би явлаа шүү 
Салхи гарч бороо орвол 
Үүдээ хаагаарай... захиас, амьдрал гэдэг захиас бичээсийн замнал, амьдралынхаа хамгийн анхны захиасыг хамгаас хайртай ээжээсээ авч итгэл гээч юмыг анх удаагаа өөртөө үүрч мэдэрч үлдсэн аюумхай алдхан багын минь зураг мөн дөө. Ээжийн захиас 
Аль бага дивангарын дээрхи мэдрэмжээ сэрхийтэл тодосгон санагалзсаны учир, өөрөөр хэлбэл хар нялхын үр, эхийн дунд үүссэн үүрэг хариуцлагын тэр зөнг, хэрийн юманд хөдөлж хөгжихөө больсон өнөөгийн өтгөрч бөхжсөн сэтгэлийн утасыг тонхийлгэн сэрээж яг тэр үеийнхээр нь шад шүлгээр сүлбэн авчирч өгнө гэдэг гайхаж эргэлзэм, бас баярлан догдлох маягын сэрэлд автуулдаг аж...
Шар цэцэгээ шар цэцэгээ 
Би ирлээ шүү... 
Сар нарны шүүдэр
Цэцгэн хээтэй юмаа... тиймээ дүүрэн хайр энхрийлэлт бас өхөөрдөлт шад... ижийгээ ирэхэд өөдсөн чинээ үр нь үгэнд нь ороод, үйлийг нь үргэлжлүүлээд байхад баярлахгүй эх хаа байхав, энэ хорвоо үр буяных болохоор цэцгэн хээтэй цэцгэн чимэгтэй байлгүй яахав.
Шар цэцэгээ шар цэцэгээ 
Чи ямар өнөр болоов 
Шамбалын орон энэ гэхэд
Үнэмшинэ шүү... энх саруул тунх олуул, цэцэг цэврүү мэт үр удмаараа хүндлүүлэх азтай эх хүн, эцэг хүн басхүү жан шамбалын орны ариун дагшинд залран суугаа төгс гэгээнтэн бахдан харах бүхэнээ баясан бясалгахтай адилын адил, ижилийн ижил амт энэ шадаас эрхгүй мэдрэгдэнэ.
Шар цэцэгээ шар цэцэгээ 
Та нар хааччихаваа... 
Шамбалын орон үүдээ хаагаад 
Явчихжээ... тийм юмаа, үдлээд үзээд үгүйлэгдээд үгүйрээд, үндэснээсээ дараагийнх нь эргээд цэцэглэдэг... охор богино хорвоогийн жам, нэг л мэдэхэд явчихсан байдаг, нэлэнхүйд нь танихгүй шинэ шар цэцэгс ургачихсан байдаг, яаруу хуурамч орчлонгийн үнэн нүүр царай нь энэ. Гэхдээ зөвхөн миний өнцөгөөс харвал шүү дээ... өөр нэг өнцөгөөс харвал өнгө сүүдэр нь хэрхэн бүрэлдэхийг хэн мэдэхэв. Энэ л солонгон мэдрэмжүүдийг авчирч өгсөн "өмсгөл" үгс нь этгээд, донж... эвлүүлж бичсэн бичээч нь Банзайн Хүрэлтогоо гэжээ.
,,,
Энэхэн замбуулингийн явдлыг үл осолдохын онол бодолтой зохилдуулан шүүж,
Хэлбэрт оруулж, басхүү 
Хэлбэргүй болтол хэлэлц"- сэн түүний шүлгүүд "манан буданд хувиран дүрсийн орныг нэгжин" хэл, оюуны ертөнцийн нууцын нууцад нэвтрэн "нуур байрлал, цүүц цохилт"-од автан автан нээнэм. 
Нэгжлэг няхуур нямбай байх, нарийн шүүлтүүрээр орох төдийчинээ үл осолдох... Б.Хүрэлтогоогийн зорьсон үл осолдохын хязгаарт... хүдэр биет аварга том шар үхэр "эхээ хөхлөө гэж эзэн хүндээ жанчуулан эрэг даган, эхэр татан" гомдоллож, "өчигдрийн будааны нүдээр ширтэх" өлөн бялзуухай үүд хавиар нь эргэлдэж, "итгэж яваад алдсан нулимс их хүнд" хатуугаараа сэтгэл нухан... "сунайж хажуулдсан, суль өвсний харуусал", "элсэн цөлийг туулсэн, эрхэмсэг шоргоолжны цөхрөл", "инээж чадахгүй хавагнасан, эрүү нь давхарласан нүсэр харанхуй"... гээд юм юм бий, хаа нэгтээ, харцагууд хамгаалалтад нисч, шууданч тагтаа, бясалгагч хэрээ, шавитнуур шаазгай, хээлтэй шувуу, хэнэггүй банхар байр байрандаа тод томруун харагдаж, гарт баригдам оршин тогтнож... ороо жороо олон ааштай, бааш ихт самуун цөвүүн цагийн хорхой, 
Түйтгэр гайг биеэрээ өдөөж 
Түнэр харанхуйн зүг сүргээ дагуулж мөлхөх-ийг нь 
"Мянга мянган жилд 
Хатуужсан матар 
Үхсэн мэт аниргүй"- г агуулан хүлээхийг харлаа. Басхүү "хүрэн морь, хүрэгч үнээ, хүдэр" нь, анд нь биесээ үгүйлж, эзэн нь тэднийгээ ирж буцахын хорвоогоос тасдаж тавин бодлогоширч
Та нар минь та нар минь 
Таних болбуу намайгаа... хэмээн шүүрс алданам. Бодвоос усан нүдтэн, цусан зүрхтэнүүд мөөрөлдсөн хөөрөлдсөн эгэл бодь ертөнцөд эмхэрч танилцсан "бурхад" хожим Бурхан бумбын орноо бурханлиг бүхэн л чуулах хойно... танил дотно мэдрэмжээрээ танилгүй дээ, биесээ. Тайвширан хана, нөхөр минь...
,,,
Эрхэм хүмүн, эрхий дарам бяцхан фатиараар өөрийгөө төлөөлүүлэн алгын чинээ харлаг хавтасаар баримтаглан "ҮЛ ОСОЛДОХЫН ХЯЗГААР ЛУУ" хаяглан уншигчийн сэтгэлийн толинд тусган цагийн дайдад бөхөлсөн энэ номыг цаг зуурхан амтархан уншаад дуусахад орчлонгийн явдалыг ойлгож дассанаасаа арай өөр өнгөөр туулан мэдрэв. 
Утга зохиолын иш онол, түлхүүр тайлал сэлтээр задлан хэлж эс мэдэх ч уншигчийн хувьд шинэ ааг, урмаст автан сэтгэлийн хөөрөл хөнгөлөлт эдлүүлсэний нь төлөө найрагч нөхөртөө чин сэтгэлийн эл бичвэрээр талархал илэрхийлэхийн ялдамд уран бүтээлийн олз омог дүүрэн байхыг ерөөн "орчлонгийн элчүүдийн хүлээн, орон гэртээ холхин байгаа" онгодын цагаан хүлэг чинь тэрхүү өндөр дээд мэдрэмжийн сэргэг соргог орчиноос гэгээ татуулан гийж, эгэл жир атал ер бусын далд солонгон мэдрэмжээр бусдыг хөглөн, хөтлөн улам улмаар гүнзгийрэн гүнзгийрэгч үл осолдохын хязгаар-таа олноос олныг урин урин дагуулахыг хүснэм. 
Ом сайн амгалан болтугай.

VII.26, VIII.06 Баянхонгор хот    

ХОЁР ХАНГАЙН НУТГААР

Аавын бийд газар үз... гэсэн үгэнд насны эртэд юм үз нүд тайл гэх утга буй. Эрт залуудаа нүд тайлбал хал үзэж хашир танисан ухаанаар сайн муугийн ялгааг харах чадвар эртхэн сууж холч бодолоор аливааг зөв түргэн шийдвэрлэхийн арга дадалт нэгэн болон эрт төлөвшин тогтохын нигуртайг мэргэн түмэн ийн сургажээ.
"ХОЁР ХАНГАЙН НУТГААР" цааш унших »
БОРООНООР

"БОРООНООР" цааш унших »
ЖИНГЭР

"ЖИНГЭР" цааш унших »
ЯРИЛЦЛАГА

"ЯРИЛЦЛАГА" цааш унших »
ГОЛГҮЙ ХҮН
      Голгүй хүнийг Улгүй дэмжив
"ГОЛГҮЙ ХҮН" цааш унших »
АСРЫН ӨНДӨР
  Асрын өндөрт, харалган хүн харамгүй өндөрт дүүлэн нисэгч бүргэд... дэвэлт нь харагдахгүй ч эзэгнэх нь илт. Атаа жөтөөтөний атаа нь хүрэхгүй цэвэрхэн цэлгэр орчинд цэг шиг гань ганцаар. Азааргаа алдсан түмэн хүн анхаарч хардаггүй ариухан уужимхан тэнгэрт аясаараа тааваараа, цэгнэн  харууштай хорвоог Чингэс эзэнтэний харцаар цэгц шударгуу ажинам.
"АСРЫН ӨНДӨР" цааш унших »
НУТАГ УСНЫ ДАЛЛАГААР
    АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ                                                 Энэ 2012 оны зуны адаг сарын шинэдээр Баянхонгор аймгийн Жаргалант сум үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой, хангайн бүсийн шандаст хүлгүүдийг тодруулах даншиг наадамтай давхцан, төрж өссөн хангайн сайхан нутгаараа очиж төрөлхи олон түмэнтэйгээ цэнгэл наадмын тоосон дунд бууж суун жаргаж явахын завшаан тохиовой.
"НУТАГ УСНЫ ДАЛЛАГААР" цааш унших »
НУТГИЙН ЗАХАД
                                                                                      Нутаг ус нь санагддаг л юм, гэвч тэгтлээ... Тийм л дээ энүүхэн аймагт насаараа сууж, эмээлээсээ өндөр даваа давж яваагүй хүн хэдийдээ, хаана байхдаа  ч санах билээ нутагаа. 
"НУТГИЙН ЗАХАД" цааш унших »
МАНДАХЫН УЛААН НАРНААР
                                                Шөнийн сар, өөрөөс нь урьдан дорно зүгийн тэнгэрт нэвчин цойлсон өргөн цагаан гэгээгээрээ зуучлуулан гоёмсог ихэмсгээр цухайж, харанхуйлан харлах өргөн дэлхийд өөрийн үлхгэр цэгээн дэвсгэрээ нөмөргөн орчин орчиныг өөр өөрийн нь бие төрхөөр нь сийлэн тодруулсаар... салхины амьсгал хэдийнэ хүйтэрсэн намрын адаг сарын хорьдын шөнөө.
"МАНДАХЫН УЛААН НАРНААР" цааш унших »
ТАНИЛ ТАЛ
 
  Нийслэл хотын төвийн хэд хэдэн яам тамгын газар байрладаг нүсэр том барилгын буйд мухрын нэгэн өрөөнд тэр хоёр орлоо. 
"ТАНИЛ ТАЛ" цааш унших »
НОМЫН САДАНГАА УРИХ НЬ
  Миний өчүүхэн билэг оюуны шавхарга үр болсон эл бяцхан эмхтгэлийг ариун агаар усанд нь булхаж өссөн "Хүдэнт хангайн уулс"-аар нэрийдэн баринтаглаж номын гэгээн хүрээлэн дунд өөрийн бөх хар зоригоор номлон өргөж уншигч таны оюуны мэлмийд толилуулахаар сэтгэл шулуудсаны учрыг тайлан бичиглэх ину.
"НОМЫН САДАНГАА УРИХ НЬ" цааш унших »
ОРТООМ
      Дүүгэсэн халуун зэрэглээн дунд тонгочих мэт харагдах мал сүрэг, хөвөн живэх зуслангийн айлууд, нялх ногооны уугисан хөх униарт үүрэглэх хангайн уулс дүнхийлцэн налайсан  зуны сайхан өдөрөө.
"ОРТООМ" цааш унших »
"ӨГҮҮЛЭХҮЙН УРЛАГ" уралдаан
    2012 оны 1-р сарын 25-ний өдөр Баянхонгор аймгийн төвд нэгэн үйл явдал болов. Тавь эргэм насны нэгэн хижээл эр өөрийн "дур"-аар хэвлүүлсэн нэгэн номонд багтсан гуч орчим өгүүллэгийн /өөрийн нь нэрлэснээр/ хүрээнд аймгийн мэргэжилийн театрын жүжигчид болон чөлөөт уран бүтээлчдийн дунд "ӨГҮҮЛЭХҮЙН УРЛАГ" сэдэвт уран уншлагын уралдааныг зарлан явуулав.
""ӨГҮҮЛЭХҮЙН УРЛАГ" уралдаан" цааш унших »
ХАР ГАР /өгүүлэг/
  Цагаан гар гэдэг нь цэвэрхэн гар, хар нь харин бохир гар... энийг мэдэхгүй хүн энэ хорвоод байхгүй дээ, бохир гараар буртаг дамжин өөрийг чинь, өрцөн цаадахыг чинь гэмтээнэ, бохир заваан гараас болгоомжил гэж балчир үрсдээ бид өдөр бүр хэлдэг болохоор энэ үгийг их олон хүн мэднэ, хүүхэд үүхэдгүй...
"ХАР ГАР /өгүүлэг/" цааш унших »
СУЛ ҮГ, СУВС ҮГ
           Хаа сайгүй хаанахых гэдгээсээ хамааран хачин содон хэллэгийг хамаа намаагүй хэлдэг л дээ бид, сурсанаараа... би ч бас шоолуулж л явна, шоглож л байг яахав, өөрийгөө мэдэхгүй, манай хөршийнхөн... “өмд, гутлынхан”, “танк хүлдэг”-ийнхэн...
"СУЛ ҮГ, СУВС ҮГ" цааш унших »
УС НУТГИЙН ХИЖЛЭГЭЭР...
                                                                  /замын тэмдэглэл/          ХҮРЭН БУХТЫН ДӨРӨЛЖ Газар сайхан гарч, гэдэг нь үнэн ажээ. Халиуран найгаад л, хүрэнтээд л... хүрэн өнгө, шаргал өнгүүд хөлбөрөөд л, хөөцөлдөн тоглоод байх шигээ салхин аясаар...
"УС НУТГИЙН ХИЖЛЭГЭЭР..." цааш унших »
ШАЛБАРДАГ БОЛ...
Шалбардаг бол Шалбартал нь Шамлан...
"ШАЛБАРДАГ БОЛ..." цааш унших »
ХАРЦ
            Хамаг сумочид халгаж айсан... халх монгол далайн чанадаас, харцыг чинь дагуулан хашгирахаа шахсан, омогшсон... ийм нэг харц хорвоо дэлхийг цочоон алс холын арлын орныг эзэгнэн аймшиг агуулсан эрэлхүү... эзэрхий харц, одтой МОНГОЛ-оо илэрхийлсэн онигор харц... онилход нь “одод” айн духайхад орчлон бас харанхуйлан айсан... монгол харц
"ХАРЦ" цааш унших »
ЗӨН БИЛЭГ...
Зөн билэг Чамайг хармагц Зүгээ алдан тачаангуйрч
"ЗӨН БИЛЭГ..." цааш унших »
(Нийт: 36)